Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг
Аварга тосон нууран дахь усан гулгуурын үйл ажиллагааг зогсоов
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон нууранд “Эзэнт гүрэн” ХХК нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр усан гулгуурын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчийн актаар зогсоож, гулгуурын хэрэгсэл, эд зүйлийг татан буулгав.
Тус компани нь нуураас 4 метрийн зайд зохих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр гулгуурыг ажиллуулж байжээ.