Хууль эрх зүйFocus

Холын гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг илрүүлэв

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн цагаар үйлдэгддэг зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр, Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлд заасан гэрэл хэрэглэх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэрэл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-д холын гэрлээ ойрд шилжүүлээгүй жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох заалт бий. Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар 25 мянган жолооч энэ зөрчлийг гаргажээ.

Харин “Гэрэл” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлснээс хойших 7 хоногийн хугацаанд 5 мянга гаруй зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон байна. Нэг хоногийн хугацаанд буюу өчигдөр гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.

Жолооч шөнийн цагаар эсрэг урсгалын, өөдөөс ойртож буй тээврийн хэрэгсэл 150 метр орчимд дөхөж ирэх үед холын гэрлийг ойрд шилжүүлэх дүрэмтэй.

Гэвч гэрэл шилжүүлдэггүй, үйлдвэрийн бус стандартгүй ойрын гэрэл ашиглаж эсрэг урсгалд явж буй жолоочийн нүдийг гялбуулж буй зөрчлүүд илэрч байгааг Тээврийн цагдаагийн газраас мэдээлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close