Хууль эрх зүй

АТГ: Нүүрсний гэх хэрэгт 72 хэргийг шалгасан

АТГ-аас цаг үеийн асуудлаар /2023.10.25/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтийн нэгдүгээр орлогч, ахлах комиссар Б.Батбилэг “Нүүрсний гэх хэрэгт өмнө нь 30 хэрэг байснаас нэмж 42 хэргийг шалгасан.

Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байна. Шүүхэд 11 хэргийг шилжүүлсэн. Найман хэргийг нэгтгэж шалгаж байна. Гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон 10 хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд шилжүүлсэн 10 хэргээс зургаан хэрэг нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Дөрвөн хэрэг нь шүүх дээр хянагдаж байна.

Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан болон гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгасан. Нүүрсний хэрэг нь олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг шалгаж байгаа учраас мөрдөн шалгах ажиллагаа цаг хугацаа шаардагдаж байна” гэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close