Эрүүл мэндFocus

УГТЭ: “Үйлчлүүлэгчээ сонсоё” сарын аяныг эхлүүллээ

2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчилах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.

Тэгвэл энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг өнөөдөр “Үйлчлүүлэгчийн хоолойг сонсоё” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үеэр амбулаториор үйлчлүүлж буй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, санал, сэтгэгдлийг сонсох, хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарт зориулан мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэх юм.

Үйл ажиллагааг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Үйлчлүүлэгчийн хоолойг сонсоё” өдөрлөгийг бид гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ үеэр үйлчлүүлэгч нараас санал хүсэлтийг нь авч, ажлаа улам сайжруулах чиглэл дээр анхаарч ажилладаг.

100 жилийн түүхтэй ууган эмнэлэг нь иргэдэд тусламж, үйлчилгээг хамгийн өргөн хэмжээнд үзүүлж ажилладаг учраас амбулатор, хэвтэн эмчлүүлэх тасгаар маш олон үйлчлүүлэгч үйлчлүүлдэг.

Тийм ч учраас бид энэ бүх үйлчилгээгээ аюулгүй, чанартай үзүүлэх зорилт тавин ажилладаг. Цаашид ч энэ тал дээр анхаарч, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг үргэлж нэгт тавьж ажиллах болно.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн н.Тунгалагтамир: Жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон. Хэн хаана байгаагаасаа үл хамааран аюулгүй, эрүүл эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртэх ёстой хэмээн тунхаглаж, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Жил бүр ямар нэгэн уриаг дэвшүүлж тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэх явцдаа иргэд болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалахад хамтран ажиллах ёстойг ДЭМБ-аас зөвлөмж болгосон. Эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээг зорилт тавин ажилладаг.

Тэгэхээр энэ зорилтод нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагууд энэ оролцоог нээж өгөх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. УНТЭ-ийн хувьд энэ тал дээр маш их хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад талархаж байна.

Монгол Улс нь сүүлийн гурван жилийн хугацаанд тус өдрийг тэмдэглэж ирсэн юм. Энэ жил “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close