Засгийн газарFocus

Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Хөвсгөл аймагт /2023.09.27/ ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоймор нутагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар иргэд санал, асуултаа ирүүлснийг салбарын сайд нар, холбогдох албаны хүмүүс хариулт, тайлбар өгч, ажиллаж байна.

Хөвсгөл аймаг нь хил дагуух болон ойролцоох улсууд руу мал, мах экспортлох бүрэн боломжтой учир малын хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүст аймаг  буюу экспортлогч аймаг болох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Засгийн газрын тогтоолоор тухайн аймгийн 6 сум эрүүл бүсэд хамрагдсан байсныг бүх сумд буюу аймгаараа эрүүл бүст аймаг болох санал гаргав.

Мөн иргэд орон нутагт ажиллах хүчний хомсдол болон хөдөөг зорьж ажиллах иргэдэд орон сууцны асуудал тулгамдаж байгааг хэллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close