Морин хуурын чуулга Сиднейн Дуурийн театрт тоглоно
Улсын Филармонийн Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн Дуурийн театрт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19.00 цагаас “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.
Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож байсан түүхтэй бөгөөд Монгол улс, Австрали Улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга бүрэн хэмжээний тоглолтоо удаагаа толилуулах юм.
Сиднейн дуурийн театрт тоглох Морин хуурын чуулгын хамт олон, баг бүрэлдэхүүн, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд гүн талархал илэрхийлье. Мөн Австрали Улсад суугаа Монголчууддаа уг тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.