Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2023 оны Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд эрдэмтэн, судлаач Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Шилдэг бүтээлийг Сайдын 2022 оны А/270 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна.
Уралдаанд оролцох бүтээл, холбогдох баримт бичгийн хамт яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн даргад 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор файл болон бичгээр ирүүлнэ үү. (Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй)
Бүтээл шалгаруулах журмыг Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас танилцана уу.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ