БоловсролFocus

Багш нар “Pearson English” хөтөлбөрт хамрагдаж байна

Энэ хичээлийн жилээс буюу 2023 оны 09 дүгээр сарын 01 –ний өдрөөс улсын бүх ЕБС-ийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ.

Үүнтэй холбогдуулан үндэсний сургагч багш бэлтгэх, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт өнөөдөр /2023.08.23/ эхэллээ. Сургалт 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Английн Pearson байгууллагын олон улсын сургагч багш Филип Ворвик удирдан явуулж байна.

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн сургалтад аймаг, сум, дүүргийн V-VI ангид англи хэлний хичээл заах 120 багш хамрагдаж байгаа билээ. Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг.

RemasterDirector_18da6b0cf

Иймд улсын ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгааг энэхүү сургалтаар авах юм. Түүнчлэн багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судлана.

Pearson English Connect дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй.

RemasterDirector_18da6b0cf

Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг дагаан хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм.

Сургалтыг удирдаж буй багш Филип Ворвикийн хувьд Жоржиагийн Улсын их сургуулийн англи хэлний тэнхимийн эрхлэгч, Pearson, Cambridge байгууллагын олон улсын англи хэлний шалгалтын ярианы ур чадварын шалгагч багш бөгөөд Pearson байгууллагын англи хэлний хөтөлбөр, сурах бичгийн заар арга зүй, сургалтын менежмент, багшийн сургалт, хөгжлийн чиглэлээр 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай эрхэм билээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close