Эрүүл мэнд

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн засвар дууслаа

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн харьяа амбулаторийн эмнэлгийн хүүхдийн тасаг, зайн тусламж үйлчилгээ буюу телемедициний үйлчилгээ үзүүлэх төвд засвар, шинэчлэл хийж дууслаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын хуучирсан хэсгийг шинэчлэн, хана, тааз, орц, гарцын цонх хаалгыг шинээр суулган, цахилгаан, гэрэлтүүлэг хийж, хүүхдийн тасагт дотор заслыг шинэчлэн тохижуулсан юм. 

Тус ажлыг “Жи гоулд” болон “Дөл-Өөдөө” ХХК-иуд гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close