Чөлөөт цагFocus

Хөвсгөл нуурын эрэгт “Найрамдал-2“ зусланг байгуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Найрамдал-2” зусланг Хөвсгөл аймагт байгуулахаар болсон талаар хэлжээ.

Тэрээр “”Найрамдал-2″ зусланг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байгуулахаар 60 га газар авсан. Хөвсгөл нуур бол Монголын хамгийн үзэсгэлэнт газрын нэг. Тиймээс энд хүүхдийн зуслан байгуулахаар зураг төслийн ажил нь хийгдсэн. Ирэх оноос бүтээн байгуулалтынх нь ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэг ээлжиндээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай томоохон цогцолбор баригдана” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close