Хууль эрх зүй

Хар тамхи, мансууруулах бодис мөрдөн шалгах талаар суралцав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж 2023-2027 онд хэрэгжүүлэх төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Тэгү хотын цагдаагийн газартай хамтран “Хар тамхи, мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалтыг энэ оны 06 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн танхимд зохион явагдаж, /2023.06.30/ хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд БНСУ-ын Кённам хотын цагдаагийн газрын хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ким Дегю, Ганнам дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах нэгдүгээр хэсгийн санхүүгийн гуравдугаар багийн ахлах Пак Сондэ, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа П.Даваажав, Хар тамхитай тэмцэх газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдорж нар оролцов.

БНСУ-ын Кённам хотын цагдаагийн газрын хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ким Дегю, Ганнам дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах нэгдүгээр хэсгийн санхүүгийн гуравдугаар багийн ахлах Пак Сондэ нар сургалтад хамрагдсан алба хаагчдад “Гэрчилгээ” гардуулж, дурсгалын гэрэл зураг авхуулснаар сургалтын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close