Орон нутагFocus
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ
Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр булчирхайн халдвар гэдэг нь батлагджээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 26-ны 21.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн аж.
Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвд булчирхайн шүүдсэнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарсан тул сорьцыг нарийвчлан шинжлүүлэхээр Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэжээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө шинжилгээний хариу эцэслэн гарч тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагджээ.