ЭМЯFocus

ХӨСҮТ: Ковидын 664 шинэ тохиолдол бүртгэгджээ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тавдугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд 766 сая гаруй хүн коронавируст халдвараар өвдөж, 6.9 сая гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Харин сүүлийн долоо хоногт 2.3 сая хүн өвчилсөн мэдээлэл байгаа юм.

Манай улсад тавдугаар сарын 13-19-ний хооронд нийт 664 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал өссөн үзүүлэлт бөгөөд өвчлөл Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1.4 хувь нэн хүнд, 78.5 хувь хүндэвтэр байгаа бол 13.1 хувийг хөнгөн зэрэгтэй өвчлөл эзэлж байна.

Сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн өвчлөлийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа учраас олон нийтийн газарт явахдаа амны хаалт зүүж хэвших, гар угаах, зай барих гэх мэтчилэн энгийн дүрмийг дагаж мөрдөхийг зөвлөлөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close