
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 5-р сарын 28-нд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт “Тэнгэр” олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулах гэж байна. Энэ нь бөөгийн шашны зан үйл, уламжлалын ялгаатай байдлыг таниулах, үзүүлэх зорилготой арга хэмжээ аж.
Үүнд АНУ, Франц, Польш, Солонгос, Хятад, Орос зэрэг улсаас 40 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Фестивалийн үеэр нарны болон галын тахилга, бөөгийн сүлд залах ёслол, тэнгэрийн дуудлага зэрэг шашны холбогдолтой зан үйлийг олон нийтэд зориулан хийхээс гадна морин цирк, уран нугаралт, рок, поп хамтлаг, дуучдын тоглолт толилуулахаар төлөвлөжээ.