Хууль эрх зүйFocus

Хашлага мөргөсөн жолоочийн хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 05 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын автобусны буудлын хойд замд ”BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна, жолооч нь согтуу байх шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “А” гэгч жолоодож явсныг илрүүлэн, тээврийн хэрэгслийг олж тогтоон түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close