Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Архангайн төгсөгчид 20 жилийн ойгоороо 20 сайн үйлс хийж байна

Архангай аймгийн 1998 онд төгсөгчид хамтдаа 20 сайн үйлсийн ажлыг санаачлан хэрэгжүүллээ. Тэдний хамгийн эхний ажил бол аймгийн урд талд орших Тамирын голын эрэг дагуух газрыг цэвэрлэж хог хаягдлаас нь салгасан юм.

Мөн Архангай аймгийн өрх толгойлсон аав, 27 настай Б.Нямдаваад гэр газрын хамт бэлэглэжээ. Төгсөгчид дундаасаа нутагтаа үр хүүхдүүдийн хамт амьдардаг н.Цэцэгсайханы гэр бүлд газар болон гэр, У.Сүрэнгийн гэр бүлд Ар гүнтэд зуслангийн газар гэрийн хамтаар гардуулан өгчээ.

Түүнчлэн аймгийн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгсөн байна. Үүнээс гадна Архангай аймгийн 7 багт оршин суудаг ард иргэдийн 98 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгч хүүхэд багачуудыг ирээдүйд эрдэм боловсролтой, салбар бүрт манлайлагчид байхыг хүсэн ерөөжээ.

1998 онд төгсөгчид маань 20 сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэн өрнүүлж, үе тэнгийн болон 1-2 гэр бүлд эмчилгээ сувилгааны зардалд мөнгөн хандив өргөлөө. Үүнээс гадна Архангай аймгийн төвөөс 30 км-ийн зайд байрладаг “Тамир” хүүхдийн зуслангийн спорт талбайг тохижуулж, хүүхэд багачууд мөн нутгийн иргэдэд байгалдаа Эко аялахыг уриаллаа. Цаашид 1998 онд төгсөгчдийн зүгээс олон ажлыг төлөвлөн аймаг орон нутаг руугаа чиглүүлэн ажиллах юм байна. Сайн үйлсийн аяныг 2018 он дуустал үргэлжлүүлэх  ажээ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 Жил

Сайн үйдс нь дэлгэрэг.

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close