Засгийн газарБайгаль орчинОнцлохОрон нутаг

Дорнод аймагт зээр олноор үхсэн асуудлаар Ажлын хэсэг ажиллаж байна

Дорнод аймагт зээр олноор үхсэн асуудлаар Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсэгт ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан оролцож байгаа аж.

Тодруулбал, яаралтай байгуулагдсан ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн лаборатори бүхий баг ажиллаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг эргэн танилцуулах болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close