Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
Ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
Холбогдох утасны дугаар: 51-265010, 51-261029, 96062488
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү.