Чөлөөт цагFocus

Улаанбаатарын хөшөөнүүд чихэвчтэй болжээ

Гэнэтийн, таашгүй үйл явдлаар дүүрэн байдаг Улаанбаатар хотын хөшөөнүүд чихэвчтэй болжээ. Ямартай ч, Марко Поло, С. Зориг, Б. Явуухулан зэрэг хөшөөнүүдэд чихэвч зүүсэн нь сонин содон харагдуулна. Хөшөөнүүдэд ямар зорилгоор яагаад чихэвч зүүсэн нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Гэхдээ хэн нэгэн уйдсандаа хөшөөнүүд дээр чихэвч зүүгээгүй нь тодорхой. Зарим хүмүүс нийгмийн сөрөг үйл явдлуудаас залхсандаа хөшөөнд хүртэл чихэвч зүүлээ гэж байгаа бол зарим нь улс төрийн хулгайч нарын худал ярианаас хөшөө маань залхжээ зэргээр жиргэж байна.

Ямар учиртай болохыг хамтдаа хүлээх л үлдлээ…

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close