Гадаад харилцааFocus

Туркийн “MNG Airlines” компанид гэрчилгээ олгов

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНТУ-ын агаарын ачаа тээвэрлэгч “MNG Airlines” компанид ИНД-129 “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжилт” шаардлагад нийцүүлэн таван жилийн хугацаатай гэрчилгээ олгосныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа /2023.02.27/ тус компанийн удирдлагуудад гардуулж, амжилт хүслээ.

Ингэснээр “MNG Airlines” компани А300-600, А330-200 маягийн агаарын хөлгөөр Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд ачаа тээврийн хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд хоёр орны хоорондын ачаа тээвэрлэлтийн давтамжийг нэмж, агаарын харилцаа болон харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой юм.

“MNG Airlines” компани нь 1997 оноос хойш олон улсад  ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд одоогоор нийт 7 агаарын хөлгөөр 19 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

ИНД-129 “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт” -ийн дагуу Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг дараалсан 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрөлт, буулт үйлдэх, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчид аюулгүй ажиллагааны хяналт шалгалт хийж, зохих шаардлагыг хангасан нөхцөлд олгодог бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх бүхий ачаа тээврийн хоёр дахь гадаадын агаарын тээвэрлэгч болж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close