WorldОнцлохШинэ мэдээ

Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын баг эх орондоо ирлээ

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монголын аврах баг БНТУ-д энэ сарын 08-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан алба хаагчдыг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”-д тосох үеэрээ хэлсэн үгэндээ “ Улсаа төлөөлөн олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно гэдэг маш том үүрэг хариуцлага. Дэлхийн 70 орчим улсын 11000 гаруй аврагчидтай мөр зэрэгцэн ажиллаж, үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харуулсан та бүхнээр Монголын ард түмэн бахархаж байна.

Онцгой байдлын байгууллагын шилдэг залуус, Зэвсэгт хүчний туршлагатай эмнэлгийн багийнханд энэ үүргийг өгөхдөө амжилттай биелүүлээд ирнэ гэдэгт төр засаг, түмэн олон чинь итгэлтэй байсан. Энэ итгэлийг дааж, үүргээ нэр төртэй амжилттай биелүүлээд ирсэн та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дахин талархал илэрхийлье” гэлээ.

Эрэн хайх, аврах багийнхан “Эрэн хайх бүлэг”, “Аврах бүлэг”, “Эмнэлгийн бүлэг” гэсэн гурван бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд аврах багт Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч ноход үүрэг гүйцэтгэсэн юм.

Аврах багийнхан барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн. Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу илгээсэн 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг нь барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулан өгсөн.

Харин эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close