НийгэмFocus

БНСУ-ын ЭСЯ иргэдийг визний залиланд өртөхгүй байхыг анхаарууллаа

БНСУ-ын Элчин сайдын яамнаас  анхааруулга гаргажээ. Тус мэдэгдэлд, Монголд хууль бусаар виз зуучлагчид өмнөд Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш мөнгө авч залилах хэрэг маш их гарч байна.

Ингэхдээ виз богино хугацаанд гаргаж өгөх учир ЭСЯ-ны ажилтнуудад ч мөнгө өг гэж хэлээд хахуулийн мөнгө шаардаж байгаа мэдээллүүд ирэх боллоо.

БНСУ-ын Монгол Улс дахь ЭСЯ виз мэдүүлэгч болон залилан хийж байгаа этгээдүүдийн хэнээс ч мөнгө авсан хэрэг гараагүй болно. Мөн ЭСЯ ямар ч визний хураамж авдаггүй бөгөөд шаарддаггүй болохыг мэдэгдэж байна. Тиймээс худал мэдээлэлд итгэж цаг хугацаа, мөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна гэжээ.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close