НийгэмОнцлох

Туулай жилийн Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зурхай

Эрт дээр цагаас эхлэн Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

2023 оны хоёрдугаар сарын 21 буюу XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн ноён нурууны зурлага, Шинийн 1-ний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах талаар “Дондүвлин хийд”-ээс гаргасан мэдээллийг хүргэж байна.

Усан туулай жилд жил нь орж буй хүмүүс болон их, бага харш жил гарж буй тул дараах жилүүдэд төрсөн хүмүүс урьдчилсан засалтай ажээ. Засал номыг цагаан сарын Шинийн 1-нээс өмнө буюу туулай жил гарахаас өмнө хийлгэвэл маш сайн гэжээ.

Жил нь орж буй туулай жилтэй эрэгтэй хүмүүс урьдчилсан засалтай. Харин жил нь орж буй эмэгтэй хүмүүс жил орсны дараа заслаа хийлгэх юм байна. Үүнээс гадна их, бага харш жил гарч буй дараах жилтэн урьдчилсан засалтай.

Их харш: Тахиа жилтэн

Бага харш: Морь, хулгана жилтэн

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close