Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний аваргуудаа шалгарууллаа
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн хэргийн мэдлэг, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын анги, салбарын дунд “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-ийг зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 6 тасаг оролцож гарааны өмнөх ажиллагаа, 10 км гүйлт, тактик, мөлхөлт, хөнөөлийн голомт, гранатын талбай, цэргийн байр зүй, химийн норматив гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.
Нийлбэр дүнгээр Эрэн хайх, аврах анги тэргүүлж, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн I тасаг, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн II тасаг удааллаа гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.