WorldнитхОнцлох

Туркийн иргэдэд нийслэл, дүүргүүдээс 35 гэр, 15 майхныг хандивлахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яаманд очиж, Элчин сайд Зафер Атештай уулзан, эмгэнэл илэрхийллээ.

Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд хандивын аяныг эхлүүлээд байна.  Нийслэлчүүдийн илгээсэн сэтгэлийн хандив газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдэд бага ч гэсэн сэтгэлийн дэм болно гэдэгт итгэж буйгаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан илэрхийллээ.  

Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд иргэдэд дулаан байр, сууц болон ахуйн хэрэглээний эд зүйлс шаардлагатай байгааг Элчин сайд Зафер Атеш уулзалтын үеэр дурдсан юм.  Иймээс Нийслэл, 9 дүүргээс Турк улсад илгээж буй нийт 35 гэр, 15 асар майхнаас бүрдсэн хандивыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлах аяныг өнөөдрөөс санаачлан эхлүүлж байна. Туркийн ард түмэнд зориулж буй нийслэлчүүдийн хандивыг энэ долоо хоногт багтаан гамшигт нэрвэгдсэн иргэдэд илгээх ажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close