Focus

Хятад улс бусад орны баялагийг үнэ цохин авч байна

Өнөөдөр Хятад улс бусад орны байгалийн үнэт түүхий эдээс эхлэн жирийн чулууг хүртэл үнэ цохин авч байна. Солонгост улаан шүр үгүй болж, байгаа цөөн нь гэнэт асар их үнэтэй болсон аж. Лаосын үхэр дуусч, Монголын адуу, ноолуур, боловсруулаагүй шир, … байгалийн чулуу маш их нэр төрлөөр урагш зөөгдсөөр байна.

Хэрхэн баян болох аргыг сэдэгсэд хулганы нүхнээс сувд түүх дутаж байна. Сибирийн арслан зааны соёог хууль бусаар олзворлож буй анчдын хулгайн үйл ажиллагааг илчилсэн гэрэл зургийг нийтэд дэлгэж байгаа аж.

Оросын алслагдсан бүс нутаг Сибирийн эдийн засаг огцом өөрчлөгдөх төлөвтэй байна хэмээн “Чөлөөт Европ” радио станцаас гэрэл зурагчин Амос Чапллийн 2016 онд хууль бусаар олборлосон Мамонт буюу устаж үгүй болсон арслан заан үлдэгдлүүдийг олборлох анчдын далд хар зах дээр байгаа бэлэн мөнгөний том бизнес Сибирийн хөрсөнд байгааг илтгэсэн зургийг дэлгэсэн байна.

Доорхи зурагт, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хүчээ шавхах хулгайн анчид байгаль орчин, загас агнуурт хорт үр дагавар учруулж байгааг харуулсан ажээ. Арслан заан нь 4 00 000 жилийн өмнө Сибирийн нутагт амьдарч байсан гэж үздэг байна. Үүнээс ашиг хонжоо хайгчид мөнх цэвдэгт орших тэдгээр амьтдын соёог олзворлодог ба соёо нь ихэвчлэн тундрын голуудын ёроолд намгархаг газраас олддог гэнэ.

Нэг олдворын төлөө хэдэн цагаас хэдэн сарын турш ухах тул булсан эрдэнэст хүрэхийн тулд мөсний зузаан давхаргыг цоолж өрөмддөг байна. Нэг соео 35 мянган доллароос доошгүй үнэ хүрдэг аж. Эдгээр соёог ихэвчлэн Хятадууд худалдан авдаг. Нэг хөлсний анчны цалин сард дунджаар 500 доллар байдаг ба илүү орлого олох зорилгоор өндөр эрсдэлтэй ажилладаг байна.

Мөн цагдаагийн гарт орох мөнхийн айдастай байх тул хорхой шавьж явж боломгүй хэцүү бэрх замаар гэр бүлээ тэжээдэг. Хэдхэн хоногийн дотор 100 000 гаруй доллар олсон хоёр залуу ялалтаа тэмдэглэхээр завиар явж архи дарс авчрахаар явсан ч завь хөмөрч, усанд живж нас барцгаажээ. Зуны турш палеонтологичид хууль бус экспедицийнхэн байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулж байна.

520 долларын үнэтэй арслан зааны нэг соёо дунджаар 65 кг жинтэй байдаг. Сибирийн арслан зааны соёон олдвор олдсон газар нь уул уурхайн хууль бус тэмдэгт байдаг ба эцэст нь энэ “эрдэнэс” -ийн 90% ийг зөвхөн Хятадад гаргахын тулд амь насаараа дэнчин тавьж хөлждөг юм байна.

Харин Хятад улсад энэ үнэт соёогоор эртний уламжлалт аргаар асар үнэтэй сийлбэр хийдэг гэнэ. Гэвч Амос Чапллийн баримтжуулсан бичлэг нь тодорхой бус хэмээгдэж байгаа ч арслан зааны соёо нь манай дэлхийн олон судлагдаагүй газар байгаагийн нэг тод жишээ болж байгаа ажээ.

Сайхан Уул 6-18

Эх сурвалж: https://www.facebook.com/saihanuul.rentsenhand 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest


0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
Close
0
Would love your thoughts, please comment.x