Орон нутагFocus

Цасанд суусан 44 удаагийн дуудлагаар 96 иргэний аюулгүй байдлыг хангав

Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган,  35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, өчигдөр буюу 24-нд Увс аймгийн Сагил сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж,  2 зорчигчтой “Приус- 20” загварын суудлын автомашиныг татан гаргасан юм.

Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,

-Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,

-Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close