Охиноо эдгээж энэ дэлхийн хамгийн баян хүн гэж хэлж үзмээр байна
Яагаад заавал миний охин гэж? гэдэг асуултыг хэд ч асууж шаналав. Хэзээ ч надад тохиолдохгүй амьдралаас минь тэртээ хол санагддаг байсан хорвоогийн зовлон нэг л өдөр бидэнд ирэв. Бусдаас гойд хөдөлгөөнтэй дэгэж дэрвэж, дуулж бүжиж байсан охин минь хорвоогийн нарыг орон дээрээ угтаж орон дээрээ үддэг болов.
Элэг бүтэн мөрөөдөл дүүрэн амьдрал минь нэг л өдөр орвонгоороо эргэж унаж босож энэ амьдралыг туулж явна. Хүнд химийн эмчилгээ хийлгэж тэсэхийн аргагүй өвдөлтийг бяцхан биедээ мэдрэхдээ 2-лаа даваад гарч чаднаа, бүх юм сайхан болно гэж өөрөө өвдөхдөө ээжийгээ өвтгөх вий гэж аргадангуй гарнаас минь атгах охиныхоо харцнаас хорвоогийн хатуутай танилцаж, хүний тэвчээрийг суралцаж явна.
Охиноо эдгээж элэг бүтэн үлдчихээд энэ дэлхийн хамгийн баян хүн гэж хэлж үзмээр байна. Охиноо үеийнхэнтэйгээ хөгжилдөн дэггүйтэж, үеийн хөвгүүндээ дурлан шохоорхож, хүүхэд төрүүлж намба суухыг нь харахыг үнэхээр их хүсэж байна. Энэ амьдралаас шунах шунал энэ л байна.
Бидний хайрт охин 8 настай А.Нинжин нь 2022.09.29-нд Монгол улсад Osteosarcoma (зүүн хөлийн бүдүүн шилбэний ясны хорт хавдар) онош тогтоогдсон. Ясны хорт хавдар нь маш хурдацтай явагддаг ба бусад эрхтэн рүүгээ хурдацтай үсэрхийлдэг учир хугацаа алдахгүй БНСУ-ыг 2022.10.17-нд зорьж өнөөдрийг хүртэл 2 курс 6 удаагийн хүнд хими эмчилгээ хийлгээд байна.
2023.01.20-нд хавдар авах хүнд мэс засалд орох ба цаашид 4-6 курс хими эмчилгээ хийлгэх урьдчилсан төлөвлөгөө гараад байна. Бид одоогоор 200 гаран сая төгрөг эмчилгээнд зарцуулаад байгаа ба цаашид 189.000.000 вон буюу 546.210.000 гаруй сая төгрөгийн эмчилгээний төлбөр шаардлагатай байгаа тул Монгол ахан дүүсээсээ тусламж хүсэж хандивын аян эхлүүлж байна.
Охинд минь амьдрал, гэр бүлд минь элэг бүтэн амьдрал бэлэглэж сэтгэлийн хандив өргөхийг нинжин сэтгэлт ард түмнээсээ хичээнгүйлэн хүсэж байна.
Хандивын данс: Хаан банк 5064 577 487 Д.Одонтуяа (ээж)
Сэтгэлийн хандиваа өргөж, энэхүү постыг цааш нь SHARE-лэж түгээж өгөөрэй САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ