Focus
Амралтын өдрийн “зугаа”

Зуны сар гарсан ч нийт нутгаар хур бороо багатай, гандуухан өдрүүд үргэлжилж байв. Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар бороошиж, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар усархаг аадар бороо орох үеэр уруйн үер бууж, үерийн аюул авчирсан билээ. Нийслэл хотод ч мөн адил амралтын өдөр бороо хур орсон юм. Тэгвэл нийслэл хотод орсон борооны эзэд байгаль дэлхий биш Нийслэлийн удирдлагууд гэх мэдээлэл цахим орчинд тарж амралтын өдрийн “зугаа” болон өнжсөн юм.




