Нийгэм

Цагдаа зохицуулагчаар ажиллах хүсэлттэй иргэдийг бүртгэж байна

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах тул тус албанд ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧААР ажиллах хүсэлттэй иргэдийг бүртгэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  •  Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/
  •  Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  •  Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  •  Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй
  • Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
  •   Шивээсгүй байх,
  •  Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  •  Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
  •   Жолооны В, С ангилалтай байх

Жич: ЭМЭГТЭЙ ИРГЭН БҮРТГЭХГҮЙ

Дэлгэрэнгүй мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны 208 тоот өрөөнд биеэр ирж уулзах буюу 93021700 /хүний нөөцийн мэргэжилтэн/ утсаар лавлана уу.

Эх сурвалж: ТЦА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close