УИХОнцлох

Нүүрсний хулгайг шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгахыг 25 гишүүн дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлж, “Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэхүү түр хороо нь 2022 оны зургаадугаар сарын 10-нд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан бөгөөд арванхоёрдугаар сарын 10-нд ажиллах хугацаа нь дуусгавар болох юм.

Түр хорооны ажиллах хугацааг сунгах эсэх дээр санал хураахад, 36 гишүүн буюу 59 хувь нь дэмжив. Иймд тус түр хороо дахин зургаан сар ажиллахаар боллоо. Харин 25 гишүүн буюу 41 хувь нь түр хороог сунгаж ажиллуулахыг дэмжсэнгүй.

Тодруулбал,

  1. Ш.Адьшаа
  2. Н.Алтанхуяг
  3. Ц.Анандбазар
  4. П.Анужин
  5. Т.Аубакир
  6. Э.Батшугар
  7. Б.Бейсен
  8. Х.Болорчулуун
  9. С.Бямбацогт
  10. Д.Ганбат
  11. Ц.Даваасүрэн
  12. Г.Дамдинням нарын гишүүд дэмжсэнгүй.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close