СОР17: Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээний тайланг танилцуулав

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4731
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн “Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ нь газрын хариуцлагатай менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг цогцлоох хэрэгсэл” хэмээн онцлов.
Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комисс (НҮБЕЭЗК)-ын Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний хөтөлбөрийн хүрээнд боловсруулж баталсан.

Тус үнэлгээнд 2018 онд хийгдсэн Байгаль орчны гүйцэтгэлийн анхдугаар үнэлгээнээс хойших ахиц дэвшлийг үнэлэн дүгнэж, байгаль орчны засаглал, гүйцэтгэлийг сайжруулах, мөн байгаль орчны асуудлыг салбарын бодлого, төлөвлөлтөд уялдуулах чиглэлээр 101 зөвлөмжүүдийг тусгасан байна.
Үнэлгээний тайлангийн нээлтийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын “Газрын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж, Монгол Улсын байгаль орчны салбарын ололт амжилт, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг танилцууллаа.

“Тайлангийн зөвлөмжүүд нь газрын тогтвортой менежментийг бэхжүүлэх, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт болон зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, усны аюулгүй байдлыг хангах, байгальд суурилсан шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилт, үүргийг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулахыг танилцуулж, бодлогын хэрэгжилтэд үзүүлэх ач холбогдолтой юм. онцоллоо.

Энэ хүрээнд газрын тухай хууль эрх зүйн орчныг нэгтгэн боловсронгуй болгох; яамд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх; газрын удирдлагын нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлэх; аймаг, орон нутгийн түвшинд газрын доройтолтой тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх; газрын тогтвортой ашиглалтыг дэмжих эдийн засаг, бодлогын хөшүүргийг бий болгох, мөн хөрс хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар газрын хариуцлагатай менежментийг дэмжихийг зөвлөсөн. Түүнчлэн, салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд бэлчээрийн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогуудыг онцгойлон тусгах шаардлагатай.
Байгальд суурилсан шийдлүүдийг салбарын бодлого, төлөвлөлтөд өргөн хүрээнд тусгаж, тэр дундаа намгархаг газрын экосистем болон усны горимыг сэргээх, бэлчээрийн зохистой менежментийг бэхжүүлэх, ой болон экосистемийг хамгаалах, мөн экосистемд суурилсан үерийн эрсдэлийн менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үнэлгээний тайланд зөвлөжээ.

Ил тод, хүртээмжтэй байгаль орчны засаглалын хүрээнд байгаль орчны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах, мөн газар, ус, уул уурхай, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, экосистемийн нөхөн сэргээлттэй холбоотой асуудлаар шүүх болон эрх бүхий байгууллагаас шударга ёсны үйлчилгээ авах боломжийг иргэд, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох шаардлагатайг дурдсан.
Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээг Бүгд Найрамдах Австри Улс, Швейцарь Улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулав. Үнэлгээг Франц, Нидерланд Улсын шинжээчид болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтнүүд гүйцэтгэж, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд мэргэжлийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн юм.

United Nations Convention to Combat Desertification
UN Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4731



