Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4731
FocusworldКино урлаг

“Аавын яруу алдар” баримтат киноны дэлхийн аялал Монгол Улсаас эхэллээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4731

БНХАУ-ын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин, найруулагч Номин Хуар “Аавын яруу алдар” олон улсын баримтат кино төслийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Энэ үеэр монгол аавуудын амьдрал, үзэл бодол, гэр бүлдээ зориулсан хайр, үр хүүхдэдээ үлдээсэн сургаал, амьдралын үнэ цэнийг өгүүлэх “Аавын яруу алдар” цуврал нэвтрүүлгийн зураг авалтыг эхлүүлээд байна. Энэхүү төслийн Монгол талын зөвлөхөөр доктор Г.Энх-Амар ажиллаж буй.

Номин Хуар Хятадын Ардын члөөлөх армийн урлагийн академийг төгссөн, БНХАУ-ын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин бөгөөд тэрбээр Хятадын Кино урлагийн холбооны гишүүн, Монгол судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, өвөр Монголын Кино урлагийн холбооны Тэргүүлэгчдийн дэд даргын албыг хашдаг.

Жүжигчин, найруулагчийн хувьд Номин Хуар дотоодын төдийгүй олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагналууд хүртэж байжээ. Тухайлбал, Сан-Диегогийн олон улсын кино наадмын “Шилдэг шинэ найруулагч”, “Алтан Ирвэс” олон улсын кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” зэрэг шагналын эзэн болжээ.

Түүний өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “Хаяа” (Horizon) кино олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авч, Холливудын олон улсын кино наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино”, Лос-Анжелесийн олон улсын гэр бүлийн кино наадмын “Шилдэг уран сайхны кино”, Францын олон улсын кино шүүмжлэгчдийн FIPRESCI зэрэг олон шагналыг хүртсэн байна.

Мөн уг бүтээл Хятадын 21 дэх “Алтан азарган тахиа, Зуун цэцэг” кино наадмын үндэстний киноны хэсгийн нээлтийн киногоор сонгогдож байжээ. Харин түүний “Залбирал” (Prayer) бүтээл нь “Алтан Ирвэс” олон улсын кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин”, Дакагийн олон улсын кино наадмын “Шилдэг уран сайхны кино” шагналыг хүртсэн байна.

Ийнхүү кино урлагийн салбарт үндэсний болон олон улсын хэмжээнд уран бүтээлийн амжилт гаргасан Номин Хуар энэ удаа эцгийн хайр, гэр бүлийн үнэ цэнэ, үеэс үед уламжлагдах хүмүүжлийн ухааныг өгүүлэх олон улсын шинэ төслөө Монгол Улсаас эхлүүлж байна.

“Аавын яруу алдар” нь зөвхөн монгол аавуудын тухай бүтээл бус дэлхийн улс орон, үндэстнүүдийн гэр бүлийн үнэ цэн, эцгийн хайр, хүмүүжлийн уламжлалыг баримтат хэлбэрээр харуулах олон улсын төсөл юм.

Төслийн дэлхийн аяллын анхны зогсоолоор Монгол Улсыг сонгосон бөгөөд цаашид бусад улс оронд зочилж, тухайн орны аавуудын бодит амьдрал, гэр бүлийн түүх, үр хүүхдэдээ үлдээх өв, сургаал болон уламжлалыг дэлгэцнээ мөнхлөхөөр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд залуу уран бүтээлч Тана Хуар монгол, хятад, англи хэлээр харилцах чадвараараа улс орнуудын хэл, соёлын ялгааг холбох гүүр болох юм.Уран бүтээлчдийн зүгээс “Аавын яруу алдар” төслөөр дамжуулан улс үндэстнүүдийн соёлын ялгаанаас илүүтэйгээр хүн бүрд нийтлэг орших эцгийн хайр, гэр бүлийн үнэ цэн, сайн сайхан хүн чанарыг харуулахыг зорьж байна.

Монголын өргөн уудам тал нутгаас эхэлж буй энэхүү аялал цаашид дэлхийн олон оронд хүрч, олон мянган аавын бодит түүх, гэр бүлийн дурсамжийг баримтат бүтээлээр хадгалан үлдээх зорилготой аж.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4731
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4731

Холбоотой мэдээ

Back to top button
Close