СурвалжлагаНийгэмОнцлохФото сурвалжлага

Жагсагчид маргааш өдрийн 12 цагт төв талбайд цуглана

Нүүрсний хулгайг ил болгохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй холбогдох албаныхан жагсагчидтай уулзаж, тэдний шаардлагыг хүлээн авч байгаа илэрхийлсэн юм.

Улмаар ард иргэдийн төлөөлөл болгон 100 иргэнийг нүүрсний хулгайг ил болгох ажлын хэсэгт орж ажиллахыг хүслээ. Жагсагчид уг мэдэгдлийн дараа ажлын хэсэгт оролцох 100 иргэнийг сонгох талаар ярилцав.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт маргааш өдрийн 12 цагт нүүрсний хулгайтай нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг ил гаргаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэсэн утга бүхий шаардах хуудсыг өглөө.

Уг шаардах хуудсын хариуг тогтсон цагт өгөхгүй бол жагсагчид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийлэн өнөөдрийн жагсаалыг өндөрлөлөө.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close