НийгэмОнцлохФото сурвалжлага

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл өгнө

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Иргэдийн төлөөлөл Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байна. Тэгш эрхийг хүн бүрт олгох ёстой зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байгаа юм. 

Өчигдөр /2022.12.06/ оройн хувьд жагсаал хийж байгаа иргэд залуучуудыг нэгдэж эрхээ хамгаалахыг уриалж, төв талбайг нар зөв тойрон эсэргүүцлээ илэрхийлэн тайван жагссан юм.

Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсаалд оролцогчдод нүүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөө мэдэгдээд байна.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

/2022.12.06-ны 19:40 цагийн байдлаар/
/2022.12.06-ны 19:40 цагийн байдлаар/
/2022.12.06-ны 19:40 цагийн байдлаар/
/2022.12.06-ны 19:40 цагийн байдлаар/
/2022.12.06-ны 19:40 цагийн байдлаар/
/2022.12.06-ны 19:40 цагийн байдлаар/
/2022.12.06-ны 19:40 цагийн байдлаар/

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close