Эрүүл мэнд
Коронавирусийн 69 тохиолдол бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 69 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 42 нь нийслэлд, 27 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 993 774-д хүрэв.
Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.