Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдээллээ.
НЗХГ-ын хэлтсийн дарга Б.Одбаяр ” Жолооч нарт 40.000 төгрөгөөр 2500 км зорчих эрхийг олгоно. Ингэхдээ автомашиныг суудлын, ачааны гэж ялгахгүй. Бүх автомашинд ижил үйлчилнэ. Харин 2500 км-ээсээ хэтэрсэн тохиолдолд км тутмыг 15 төгрөгөөр тооцож бодно. Одоо мөрдөгдөж байгаа хуулийг цуцлах хүсэлтийг Хууль зүйн яамд хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг Хууль зүйн яам гаргана” гэлээ.
Мөн товчоогоор нэвтрэхэд нь авдаг хураамжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хэрэв батлагдвал авто замын санд төвлөрөх орлого 16 тэрбум орчим болж нэмэгдэх ажээ.