Сүхбаатар аймагт хүний эрхийн “Нээлттэй өдөр” болж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг өнгөрсөн 7 хоногт Дорнод аймагт ажилласан бол 2018 оны 06 дугаар сарын 11-14-нд Сүхбаатар аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн болон Ажлын хэсэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь референт Х.Наранцэцэг нар тус аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Мөн Сүхбаатар аймаг дахь төрийн, хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан хүний эрхийн сургалтыг эхлүүлээд байна. Нээлттэй өдрийн үеэр хүний эрхийн хяналт шалгалтыг явуулж, нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээж авах, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.