ХАА-н салбарFocus

ХХААХҮЯ 31 иргэн, аж ахуйн нэгжийг шилдгээр тодрууллаа

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” үзэсгэлэн худалдааны үеэр ногоочид, хүнсчид, үйлдвэрлэгчид 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдааг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулах, сурталчлах боломж олгох, борлуулалтыг нь нэмэх, оролцоог нь сайжруулахаар 17 дахь жилдээ зохион байгуулсан юм.

Үзэсгэлэнд 440 иргэн, аж ахуйн нэгж, тодруулбал, газар тариалангийн 175, хүнсний 136 үйлдвэр, хөнгөний 10 үйлдвэр оролцжээ. Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэгчид парадаар жагсаж, монголын уламжлалт хоол, хүнс хийх арга, технологийг сурталчилсан үзүүлбэр үзүүлж, 21 аймгийг 4 бүсэд хуваан, нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өв уламжлал, ёс заншлыг таниулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан юм. Борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 иргэн, аж ахуйн нэгжийг шилдгээр тодруулсныг ХХААХҮЯ мэдээллээ.

Газар тариалангийн салбарын шилдгүүд

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн, ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин Д.Болортуяа 

Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “Жожилдаян” ХХК 

Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “4VR” ХХК 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин Л.Чимгээ 

Шилдэг техник технологи нэвтрүүлэгч “Норбу Экьюпмент” ХХК

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч

Дорнод аймгийн Халх гол сумын шилдэг зөгийн бал үйлдвэрлэгч “Батэм” ХХК

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, хамгийн их төмс борлуулсан ногоочин Г.Баянбямбаа

Өмнөговь аймгийн Булган сумын иргэн, шилдэг жимсчин Б.Өнөржаргал

Сэлэнгэ  аймгийн Мандал сумын шилдэг хоршоо “Мандал органик фүүдс” хоршоо

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын шилдэг хоршоо “Алтанцацал” хоршоо

Төв аймгийн Алтанбулаг сумын шилдэг хоршоо “Эко ногоон брэнд” хоршоо

Ховд  аймгийн  Буянт  сумын шилдэг аж ахуйн нэгж  “Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК шалгарав.

Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын шилдгүүд

Талх чихэр ХК-ийн “Чиабатта” талх шилдэг шинэ бүтээгдэхүүнээр 

БОСА Кондитер ХХК–ийн “Зөөлөн чихэр” импортыг орлох шилдэг хүнсээр 

Хужирт цагаан ХХК Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгчээр  

Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон орон нутгийн шилдэг оролцогчоор 

Үлэмж органик ХХК шилдэг органик хүнс үйлдвэрлэгчээр  

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шилдэг аймгаар 

Милко ХХК -ийн “Mongolian Camel” ингэний хоормог экспортын шилдэг хүнсээр 

Сүүн билэгдэл ХХК -ийн “Хонгор брэнд” сарлагийн сүүний бяслаг онцлох шимт хоол, хүнсээр шалгарав.  

Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын шилдгүүд

Чиглэл ХХК -ийн шингэн хүнс хадгалах ган сав онцлох шинэ бүтээгдэхүүнээр 

Говь гоо ХХК-ийн “Гоо мазаалай” гуужуулагч багц онцлох шинэ бүтээгдэхүүнээр 

Монпеллетс ХХК-ийн хонины ноосон органик бордоо экспортын шилдэг бүтээгдэхүүнээр 

Дарьт шүтээн ХХК–ийн хурганы мах экспортын шилдэг бүтээгдэхүүнээр 

Урлахуйн жигүүр ХХК-ийн “Жигүүр брэнд” импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр  

Усны зөн ХХК-ийн “Чандмана” хүнсний зориулалтын хуванцар сав импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр 

“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогчоор “Их халбагант” ХХК

Улсын тэргүүний “Баян зөгий” хоршоо шилдэг хоршоогоор 

“Цэвэр хөрсний шим” дундын хоршоо шилдэг хоршоогоор тус тус шалгарлаа.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close