Орон нутагFocus

Гүний шумбалтын хамтарсан сургуулилт эхэллээ

Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа Монгол, Оросын хамтарсан дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар болон Ханх сумын удирдлагууд оролцсон юм.

Дадлага сургуулиар усан доор гагнуур хийх арга, гагнуурын техник үзүүлэлт, ажиллагааны зарчим, цэнгэг усанд шумбах, даралт тэнцүүлэх арга, шумбалтын хугацаа, биеийн байдал тогтворжуулах, аюулгүй ажиллагаа сэдвийн хүрээнд аврагчид Хөвсгөл нуурт хамтарсан шумбалт хийж, харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close