Эдийн засагОнцлохШинэ мэдээ

“MOZO-X” автомашин иргэдийн талархалыг хүлээж байна

Монголын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч “Барс Моторс” компанийнхан өнгөрөгч бямба гарагт шинэ загварын автомашин болох “MOZO-X”-ийг танилцуулах өдөрлөгийг Буянт-Ухаа ОУНБ-ын талбайд зохион байгууллаа.

Орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, жолооч болон зорчигчдийн ая тухыг хангасан монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан бүтээсэн “MOZO-X”  автомашин нь хотын хөдөлгөөнд цахилгаан мотороороо, бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажилладаг онцлогтой. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад тухтай. Хамгийн бахархууштай нь машины суудлын доторх болон агаар шүүгчийг хонины ноос ашиглан хийхдээ үндэсний компаниудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Танилцуулах өдөрлөгт оролцож буй иргэд хэлэхдээ “Монголдоо анхдагч  болж, дэлхийн автомашины хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах боломж олгож байгаа “Барс Моторс” компаний хамт олонд талархал илэрхийлье. Монгол залуучууд хийж бүтээж, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Бид ч бас гадаадын импортын автомашиныг сонголгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авагч болох хүсэлтэй тул энд ирж танилцах өдөрлөгт оролцож байна. Хүсэж бодож байгаа бүхэн маань байна. Үнийн хувьд жаахан үнэтэй санагдана. Гэхдээ хийж бүтээж байгаа залуусаа төр засгаас дэмжээд өгвөл цаашдаа үнийн уян хатан бодлоготой болно гэдэгт итгэж  байна. Тэгж чадвал эх орондоо үйлдвэрлэсэн, цоо шинэ, орчин үеийн загвар хийцтэй автомашин хөлөглөнө гэдэг Монголчууд бидний бахархал байх болно” хэмээж байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close