ХАА-н салбарFocus

Энэ онд нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

Засгийн газрын хуралдаанаас (2022.07.27) гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрбээр, Манай улс жилд газар тариалангийн үйлдвэрлэлд 23-25 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Намрын ургац хураалт, уриншийн хоёрдугаар боловсруулалтын ажилд нийт 10 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа аж. Хаврын тариалалтаас хойш дизель түлшний үнэ 19.2 хувиар нэмэгдэж 4030 төгрөг болсон нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гол хүчин зүйл нь болоод байсан юм. Иймд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулсан тогтоолын төсөл батлагдснаар хүнсний ногооны үнийн өсөлтөд шатахууны зардал дарамт болохооргүй болж байгаа юм.

Ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүү болох 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ онд улсын хэмжээнд 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний ногоо, 51.2 мянган га-д малын тэжээл, 116.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Увс аймгаас бусад тариалангийн бүс нутгуудаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, үр тарианы хураалт 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэх төлөвтэй байна.

ОХУ, Украйны дайн, цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан экспортын бүтээгдэхүүндээ хилийн хориг тавьж, зарим улс хүнсний бүтээгдэхүүн ялангуяа улаанбуудайн дутагдалд орж дэлхийн зах зээлд үнэ нь өндөр байна. Энэ хүнд цаг үед  бид  эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, үнийн өсөлтийг хязгаарлах, тогтвортой байдлыг хангах шаардлагатай байна. Манай улсын хувьд үнийн өсөлтөөс илүү хүнсний хомсдолд орохгүйн төлөө анхаарч байна” гэлээ.

Ургац хураалтын баланс наймдугаар сарын эхээр гарна. Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцох талаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ жилд ургац хураахад 10-15 мянган оюутныг ажиллуулна гэв.  

Манай улс 2021 онд 67.7 сая толгой мал тоолуулсан, 24 сая төл хүлээн авсан. Өнөөдөр Монголын талд 91 сая толгой мал бэлчиж байна. Малын зүй бус хорогдол 118 мянган толгой байна. Өмнөх жилүүдэд дунджаар 1.1 сая толгой мал зүй бусаар хорогдож байсан статистик бий” гэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close