БоловсролОнцлох

Монголын хүүхдийн зөвлөлийн Майхант чуулган болж байна

“НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг 2022 оны долдугаар сарын 18-21нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулж байгаа юм.

Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close