ЭМЯ
Омикрон дэд хувилбар дэлхий даяар халдварын шинэ давлагаа үүсгэж байна
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 101 тохиолдол шинээр батлагджээ. Илэрсэн тохиолдлуудын
- 41 нь Улаанбаатар хотод,
- 60 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 931,458 болж нэмэгдэв. Өнгөрсөн хоногт Дорноговь аймагт дөрөв, Өмнөговьд 53, Ховд аймагт гурван тохиолдол батлагдсан нь нийслэл хотынхыг давжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зүгээс бүх улс орны Засгийн газарт хандан амны хаалт хэрэглэх дэглэмдээ эргэн орохыг уриалсан талаар Sky News мэдээлжээ. ДЭМБ-ын тэргүүн тахал өвчин дуусах цаг хугацаа хол байгааг онцлон тэмдэглээд, Омикрон дэд хувилбар дэлхий даяар халдварын тоо болоод нас баралтын шинэ давлагаа үүсгэсээр байгааг анхааруулж байна.