Дуу хөгжимОнцлох

Дэлхийн од Lil Pump “Хуур” хөгжмийн наадамд оролцоно

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх, нийгэмд эерэг мессежээр зөв зүйлд уриалах, Төв Ази бүс нутгийн жуулчдыг Монгол улс руугаа татах дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн наадам болох зорилгоор Хуур хөгжмийн наадмыг 2017 оноос зохион байгуулж ирсэн Circle Park групп энэ жил дэлхийн хэмжээний одыг урьж оролцуулахаар болсноо зарлалаа. Цар тахлын улмас түр завсарласан тус наадам энэ жилийн “XMF Reborn” концептын хүрээнд 2022 оны 8-р сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох бөгөөд Монголдоо анх удаа, хөгжмийн урлагийн салбартаа танигдсан дэлхийн хэмжээний од “Lil Pump”-ыг урьж оролцуулахаар  гэрээ хийсэн гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.

АНУ-ын алдартай хөгжмийн уран бүтээлч, онцгой хэмнэл, дэггүй зантай реппер Lil Pump нь 2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаар олонд хурдацтай танигдсан. Энэхүү уран бүтээл нь тухайн оны шилдэг 100 дууны топ 3-т бичигдэж платинум цол хүртэж байсан бөгөөд Youtube сувагт 1.1 тэрбум үзэлт авсан бүтээлтэй. Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг олон уран бүтээлчид хамтран гурван цомог, сингл дуунууд гаргасан нь хэдийнэ хит болж чаджээ.

Энэ жилийн XMF Reborn хөгжмийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Circle Park групп, хамтран зохион байгуулагчаар BRB agency агентлаг оролцож аж. Зохион байгуулагчдын зүгээс анх удаа Монгол улсдаа дэлхийн хэмжээний од авчирч байгаагаас гадна наадмын зохион байгуулалт, орц гарц, хог хаягдал, үзэгчдийн бие засах өндөр хүчин чадал бүхий шийдэл, experience zone, тайз засал зэрэг наадмыг чанарын өндөр түвшинд хийхээр төлөвлөжээ.

XMF Reborn хөгжмийн наадмын үзэгчдийн нэвтрэх насны доод хязгаар 16 нас байхаар тогтсон бөгөөд 2022 оны 8-р сарын 19-ний өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд өглөө 10:00 цагаас эхлэнэ. Тасалбарыг өнөөдөр буюу 2022 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн www.boxoffice.mn цоо шинэ цогц онлайн платформоор дамжуулан түгээх гэнэ. Урьдчилсан тасалбар буюу Early Monkey Ticket 69,000₮ үнэтэйгээр 2022.08.01-ны өдөр хүртэл борлуулагдаж, 2022.08.01-19-ны өдөр хүртэл GA Ticket буюу энгийн тасалбар 109,000₮ төгрөгийн үнэтэй борлуулагдах аж.

Lil Pump гэж хэн бэ?

Онцгой хэмнэл, дэггүй зантай реппер Lil Pump нь 2017 онд бие дааж гаргасан дебют цомгийн дуу болох “Gucci Gang” нь тухайн оны хит болсон. Үүний дараагаар олон улсын Chart-уудын амжилтыг даган платинум сертификат цолыг хүртсэн. Уран бүтээлч нь 2019 оны “Harverd Dropout” цомог гаргахаас өмнө нь Diplo, Kanye West зэрэг дуучидтай хамтарсан уран бүтээл гаргасан. Pump-н тэсрэлт нь удаах жилүүдэд нь үр бүтээлтэй үргэлжлэн 2021 онд уран бүтээлч Ronny J-тэй хамтарсан “No Name” цомгийг гаргасан.

Gazzy Garcia нэртэй уран бүтээлч нь 2000 онд Америкийн Нэгдсэн Улсын Миами мужид мэндэлсэн бөгөөд бага насандаа уран бүтээлч болох сонирхол бага байсан. Lil Pump нь ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангидаа зодоон хийсний улмаас сургуулиасаа хөөгдөж өөрөө аяа бүтээж, дууны үгийг бичиж эхэлсэн. Өөрийн найз болох реппер/продюсер Smokepurpp-тэй хамтран давтагдсан, болгоомжгүй гудамжны хэв маягийг барьсан дуунуудыг бүтээн 2016 оноос онлайнаар цацаж эхэлсэн.

Дуунууд нь асар их хандалт авч, бага хугацаанд хэдэн сая сонсогчдод хүрсэн. Lil Pump-н нэр алдар нь дуу бүрээр тэлж, түүний “Broke My Wrist”, “D Rose” болон “Elementary” дуунууд нь түүний хөгжмийн хэв маяг болон алдар хүндлэлийг тэлсэн. Цөөн хэдэн онлайн дууны хандалт дээр тулгуурлан видео бичлэгүүд, аялан тоглолтууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний нэр, алдар цацагдаж эхэлсэн. Төрөл бүрийн дуу бичлэгийн студиуд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн хэдий ч реппер болсон эхний жилдээ бүрэн хэмжээний цомог гаргах битгий хэл, микстэйп ч гаргаагүй байв.

Pump-н томоохон нээлт нь 2017 оны “Gucci Gang” дуу байв, уг дуу нь оны эцэст шилдэг 100 дууны топ гуравт бичигдэж тухайн жилдээ түүний дуу нь платинум цол хүртсэн. Анхны микстэйпээ Smokepurpp, Gucci Mane, Lil Yachty зэрэг уран бүтээлчидтэй хамтран тухайн жилийн 10 сард гаргасан. Энэхүү хичээл зүтгэл нь Billboard 200-н гуравт, R8B/hip-hop чартын хоёрт эрэмблэгдсэн.

Тухайн оны сүүлээр “Deadpool 2” киноны Soundtrack (киноны дуу) болох “Welcome to the Party” хит дууг Diplo, French Montana болон Zhavia Ward-тай хамтран бүтээсэн. Үүнээс хойш түүний урлагын карьер тогтмол өсч 2018 оныг алдартай репперүүд болох Lil Yachty, Lil Rich болон BlocBoy JB нарын бүтээлд хамтран ажилласан бөгөөд оны төгсгөлд Kanye West-тэй хамтарсан уран бүтээл болох “I Love It” дууг гаргасан ба уг дууны ерөнхий продюсер-ээр Spike Jonze ажилласан.

2019 оны 2-р сард гаргасан хоёрдахь цомог болох “Harverd Dropout” дээр Warner Bros. лабел (Label) ажилласан. Уг цомогт Lil Wayne, YG, 2 Chainz, Offset, Quavo зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Pump нь удаах жилүүдэд нь үр бүтээлтэй хэвээр байж Ronny J-тэй хамтарсан гуравдахь цомог болох “No Name”-г 2021 онд гаргахаас өмнө өөрийн сингл болох “Life Like Me” болон уран бүтээлч “Anuel AA”-тай хамтарсан “Illuminati” дууг тус тус гаргажээ. Дараах жилийн эхэнд өөрийн сингл “In Da Way” дууг гаргасан.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close