театрFocus

“Гэм зэм”-ээс олсон хөндүүр эшлэлүүд

Орфей театрын бүтээл “Гэм зэм” помтдрамын жүжгээс олсон сэтгэл хөндүүр оргиулж, тархинд нэгийг бодуулах эшлэлүүдийг хүргэж байна. Эл жүжгийг найруулагч М.Батболд найруулж, зохиолч Я.Баяраа зохиолыг нь бичсэн юм.

Хүн төрөлхтний ирээдүйг чиглүүлэх аугаа суут хүн олон зуунд ганц л заяана. Тиймээс тийм хүмүүсийн үйлдэл хуульд захирагдах албагүй.

Мөнгө гэдэг бол нэг ч үл итгэгчгүй, нэг ч үзэн ядагчгүй цорын ганц шашин юм.

Итгэл гэдэг бол зүгээр л нэг хоосон үг. Хамгийн их итгэсэн нь хамгийн ихээр шаналж ганцаарддаг юм.

Энэ дэлхий дээр жинхэнэ хайр байдаг гэж үү? Үнэхээр байсан бол дэлхий ертөнц арай л илүү амар амгалан байх байсан юм.

Аз жаргал гэдэг чинь азтай, одтой, хүчтэй хүмүүсийн ярьдаг тэр хэв маяг.

Бурхан гэж байдаг юм уу? Би бурханд итгэдэггүй. Би зөвхөн өөртөө л итгэдэг.

Би бол гэмтэн. Бурхан минь нүгэлт намайг өршөө.

Бурхан гэдэг чинь байсан бол чамайг өнчин дүү нараа тэжээх гээд биеэ үнэлж байхад чинь туслахад яасан юм.

Нэр төргүй эцэг байснаас нэр төртэй үхдэл байсан нь дээр.

Амьдрал бол намаг. Тэр намгийн гүн гүнзгий ёроолд шигдэж үлдэхгүйн тулд би дээшээ зүтгэсэн.

Архи бол гүн ухааны ус, миний гэгээрэл.

Би мөнгөтэй болохын тулд бүх зүйлийн өөрийн биеэр хийхийг хүссэн.

Би дээшээ гарахын тулд бөгс долоож бүгдийг хийж чадсан. Сүүлдээ би намгийн ёроол дээр яг л бадамлянхуа цэцэг шиг ургасан.

Цоо шинэ түүх. Нэгэн хүний аажмаар хувьсан өөрчлөгдөж нэг ертөнцөөс нөгөө рүү зугуухан шилжин орж, шив шинэ бодит байдалтай танилцаж, цаг хугацааны явцад дахин төрсөн түүх эхэлж байгаа бөлгөө. Энэ нь өөрөө нэгэн шинэ хүүрнэлийн сэдэв болох нь гарцаагүй.

Б.Будхүү

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close