Олон улсын Худалдааны төвийн удирдлагатай уулзав
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирлын орлогч Дороти Тембо-г хүлээн авч уулзав.
Уулзалтаар Олон улсын худалдааны төвөөс Монгол Улсын хувийн хэвшилд чиглэн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, Засгийн газрын дэмжлэгээр боловсруулсан “Худалдаа, хөрөнгө оруулалтын зураглал” баримт бичгийн хоёр дахь шатыг эхлүүлэх явц байдлын талаар харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумын тов, агуулга, зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.
Олон улсын худалдааны төв нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Дэлхийн худалдааны байгууллагын хамтран удирддаг жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийг дэмжих чиг үүрэг бүхийн дундын агентлаг юм.