УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, “Номын соёлт ертөнц” ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болно.
Үндэсний номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой.
Мөн ховор хуучин номын худалдаа болдог. Энэ удаагийн номын баярыг “Хүүхэд бүрт ном” гэсэн уриатайгаар зохион байгуулах аж.