Эдийн засагОнцлох

Дэлхийн хаана ч “Миний Монгол” олон улсын виза карттайгаа…

Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд гайхуулж, таниулан сурталчлах хүсэл Монголоороо бахархах, омогших сэтгэлтэй “Монгол хүн” бүрт байдаг билээ. Тэгвэл энэхүү боломжийг Төрийн банк олгож, 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт зурагтай “Миний Монгол” олон улсын виза картыг зах зээлд шинээр нэвтрүүллээ.

“Миний Монгол” карт нь дахин давтагдашгүй загвартай, олон улсад болон дотоодод төлбөр тооцоонд ашиглагдах, картын нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чиптэй, зайнаас унших “PayWay” технологи бүхий төгрөг болон ам.долларын валютын сонголттой төлбөрийн карт юм.

Монгол орны үзэсгэлэнт газруудын унаган төрхийг хадгалсан зургууд нь байгалийн гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дурандаа буулгасан үнэт зураг гэдгээрээ онцлогтой.

Та төрсөн нутгийнхаа онцлогийг харуулсан үзэсгэлэнт байгалийн зурагтай картаар дэлхийн хаана ч гоёх боломжтой бөгөөд Таны худалдан авсан картын тодорхой хувь нь тухайн аймгийн байгаль хамгаалах үйлсэд зориулагдах юм. “Миний Монгол” картыг Төрийн банкны өөрт ойрхон салбар нэгжид бичиг баримттайгаа хандан авах боломжтой.

Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг Төрийн Банк нь “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” болох зорилтын хүрээнд Бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг стратеги төлөвлөгөөндөө тусган амжилттай ажилласаар байна. Төрийн банкны дундаж давхаргад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, байгаль орчинд чиглэсэн нийгмийн хариуцлагын хөтөлбөрт нэгдэж, “Миний Монгол” картаа нээлгэн, эх орныхоо байгаль хамгаалах санд хөрөнгө оруулалт хийгээрэй. /Картын загварыг ЭНД дарж, сонголтоо хийнэ үү./

Дэлхийн хаана ч Монголоороо гоёх “Миний Монгол” олон улсын виза карттайгаа….

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close