Эдийн засагFocus

“Дэлхийн мөнгөний долоо хоног“ аян эхэллээ

Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аяны нээлт /2022.03.14/боллоо. Дэлхий нийтээр 10 дахь жилдээ тэмдэглэж буй тус аян “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриатайгаар болж байна.

Манай улс 2013 оноос нэгдсэн тус аяныг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Зээлийн батлан даатлын сан, Арилжааны банкууд, Рио Тинто ХХК, Юнител групп, Lemon Press компани, Мобифинанс ББСБ хамтран 3 дугаар сарын 14-оос 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэрэгжүүлнэ. “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2022” аяныг 2022 оны 3 дугаар сарын 14-нөөс 27-ны өдрийг хүртэл хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар зохион байгуулах юм.

Аяны сэдэв нь хувь хүний санхүүгийн төлөвлөлт, ирээдүй рүү чиглэсэн хуримтлал ба хөрөнгө оруулалт, мөнгөө зөв удирдаж, ирээдүйн санхүүгийн сайн, сайхан, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх том алхам гэх мэт агуулгын хүрээнд сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close